МОНГОЛ | ENGLISH
КОМПАНИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Компанийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, тандан судалгаа, хайгуулын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж, нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, тэдгээрийг ашиглах үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, материаллаг бааз болон үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, ураны үйлдвэрлэлийн хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлох, төрийн өмчийн оролцоог зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Монгол Улсын нутаг дэвсгэр дээр уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгаа, хайгуул хийх
  • Цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг тогтоож, түүнийг өсгөн нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах
  • Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, түүнийг барьж байгуулах, үйл ажиллагааг удирдах
  • Ураны хүдрийг олборлох, баяжуулах, цэвэр уран гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх
  • Монгол улсын болон олон улсын гэрээнд нийцүүлэн энхийн зориулалтаар ураны бүтээгдэхүүнийг экспортлох
  • Уран олборлохтой холбогдсон үйл ажиллагаанаас гарч болох байгаль орчны сөрөг нөлөөллийг саармагжуулах, нөхөн сэргээлтийн ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх
     
Copyright© 2012 Мон Атом. All Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах хориотой.